ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ
Сүүлд шинэчилсэн огноо: 2025 оны 11-р сарын 01-ны өдөр
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Lime апп-аараа дамжуулан харилцаа холбооны үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээг Гэрээнд заасан нөхцөлөөр үзүүлэх, Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2 Апп-ийн Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, нэмэлт үйлчилгээнд үйлчлэх бусад үйлчилгээний нөхцөлүүд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгч нь Гэрээний нэгэн адил дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү гэрээнд дурдсан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ.Үүнд:
1.3.1 “Багц үйлчилгээ” гэж Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгож буй харилцаа холбооны ашиглан Хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;
1.3.2 “Нэмэлт үйлчилгээ” гэж Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгож буй “Аяллын дата”, “Халаасны дата”, “Хязгааргүй дата” “Халаасны кино” болон “Бэлгийн карт” зэрэг үйл ажиллагааг.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1 Гэрээг цахимаар байгуулж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Гэрээний аль нэг тал 1 гэрээг дуусгавар болох хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.2 Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож буй бүх шинэ дугаарууд нь 90 хоногийн үйлчилгээний хугацаатай байна. Хэрэглэгч нь тус хугацааг дуусахаас өмнө ашиглаагүйэсхүл үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаанд дугаар ааашиглаагүй бол дугаар хүчингүй болж, дахин худалдаанд гарна.
2.3 Хэрэглэгчийн дугаарын үйлчилгээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч Хэрэглэгчийн гэрээ нь хүчин төгөлдөр байх бөгөөд шинэ дугаар худалдан авч,үйлчилгээ авах боломжоор хангана.
2.4 Нэмэлт үйлчилгээний хугацаа нь тухайн нэмэлт үйлчилгээний цэсэнд заасан хугацаандүйлчилнэ.
Гурав. Үйлчилгээний үнэ тариф
3.1 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож буй багц үйлчилгээ болон нэмэлтүйлчилгээнээс сонгон Үйлчилгээг авах боломжтой. Багц үйлчилгээнүүдэд хамаарахтөлбөрийн мэдээллийг Апп-ийн “Цэнэглэлт” хэсгээс танилцаж, сайн дурын үндсэндээр үйлчилгээг сонгон, идэвхжүүлнэ. Нэмэлт үйлчилгээнүүдэд хамаарах төлбөрийнмэдээллийг тухайн үйлчилгээ бүрээр харах боломжтой.
3.2 Багц үйлчилгээний нөхцөлөөс гадна Үйлчилгээний төлбөрийг дараах тарифаар (НӨАТбагтсан) тооцно. Үүнд:
3.2.1 Ярианы тариф – 40₮ (Тусгай дугаарт хамаарахгүй.)
3.2.2 Мессеж тариф – 20₮
3.2.3 LIME сүлжээнд 72 хэрэглэгч хооронд яриа, мессеж – 0₮
3.3 Нэгж, багц, үйлчилгээний хугацаа:
3.3.1 1000 нэгжээс бусад бүх нэгжид 30 хоногийн үйлчилгээний хугацаа дагалдана.Нэгжид дагалдах 30 хоногийн үйлчилгээний хугацааг цэнэглэлт хийж буйтухайн өдрөөс эхлэн тооцно.
3.3.2 Хэрэглэгчийн нэгж худалдан авалт бүрд үйлчилгээний хугацаа хуримтлагдахгүйбөгөөд үйлчилгээний хугацаа зөвхөн 30 хоногоос бага байх тохиолдолднэгжийн хоногийг тооцно.
3.3.3 Хэрэглэгч нэгэн зэрэг 2-оос дээш багцтай байж болох бөгөөд шинээр багцхудалдан авах тохиолдолд өмнөх багцын хугацаа дээр шинэ багцын хугацаанэмэгдэж тооцогдоно. Хэрэглэгчийн багцын нийлбэр хугацаа болонүйлчилгээний хугацаа хамгийн ихдээ 2 жил байна.
3.4 Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг Апп дээрх төлбөрийн шийдлүүдээс сонгож,карт, интернэт банк, дансаар төлнө. Дансаар үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхтохиолдолд дансны дугаар, үнийн дүн, гүйлгээний утгыг бүрэн таарч буй эсэхийгшалгах үүрэгтэй бөгөөд шалгаагүйн улмаас гарсан үр дагаврыг Хэрэглэгч хариуцна.
3.5 Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг төлбөрийн картаар төлөх тохиолдолдsubscription сонгох замаар дараагийн төлөлтөө төлбөрийн картнаас нь шууд суутгаххэлбэрээр төлж болно. Ийнхүү subscription нөхцөл нь кино багц, дотоод дата болонхязгааргүй багц үйлчилгээний төлбөрийн төлөлтөд хамаарна.
3.6 Хэрэглэгч нь subscription нөхцөлөөс хүссэн үедээ татгалзаж болох бөгөөд ингэсэнтохиолдолд үйлчилгээ нь дуусах хүртэл хэвийн үргэлжилж, subscription нөхцөлдуусгавар болгоно.
3.7 Үйлчилгээ үзүүлэгчийн Апп-д санал болгож буй “Дуудлага зохицуулах” үйлчилгээгХэрэглэгч нь аливаа нэмэлт, төлбөр, хураамжгүйгээр хэрэглэнэ.
3.8 Үйлчилгээ үзүүлэгч нь Багц үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний тариф, төлбөртөөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулахаас 30 хоногийн өмнө Хэрэглэгчидурьдчилан мэдэгдэнэ.
Дөрөв. Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг
4.1 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
4.1.1 Хэрэглэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах;
4.1.2 Хэрэглэгчээс Апп-ийн бүртгэлд зориулан үнэн зөв, бүрэн мэдээлэл гаргажөгөхийг хүсэх;
4.1.3 Үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээг зогсоох;
4.1.4 Үйлчилгээний нөхцөлд тусгасан шаардлагыг хангаж буй төхөөрөмжөөрүйлчилгээ авахыг шаардах;
4.1.5 Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүйхүчний онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх бүхий байгууллагаасхарилцаа холбооны сүлжээг дайчлуулан ажиллуулах хүрээнд үйлчилгээгзогсоох, тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;
4.1.6 Хэрэглэгчийн хууль, Гэрээг зөрчсөн үйлдэлтэй холбоотой өөрт болон бусдадучирсан хохирлыг барагдуулахаар шаардах;
4.1.7 Үйлчилгээний нөхцөлд заасан Апп-д хориглосон үйлдлийг хийсэн тохиолдолдүйлчилгээг зогсоож, гэрээг цуцлах;
4.1.8 Нэмэлт үйлчилгээнүүдэд холбоотойгоор гуравдагч этгээдэд Нууцлалын бодлогоба тус бүрийн үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу мэдээллийгдамжуулах;
4.1.9 Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад эрх.
4.2 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
4.2.1 Хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямагт хүндэтгэж, аливааялгаварлан гадуурхалтыг дэмжихгүй байх;
4.2.2 Үйлчилгээний найдвартай, хэвийн, тасралтгүй байлгах, техник технологийнбүрэн бүтэн байдлыг хангахад өөрсдийн зүгээс шаардагдах бүхий л аргахэмжээг цаг алдалгүй авч байх;
4.2.3 Гэмтэл, доголдлыг богино хугацаанд засварлаж, үйлчилгээг сэргээх боломжгүйнөхцөлд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх;4.2.4 Үйлчилгээг сайжруулах, шинэчлэх зорилгоор тоног төхөөрөмжийг өргөтгөх,үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тохиолдолд Хэрэглэгчидурьдчилан мэдэгдэх;4.2.5 Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Нууцлалын бодлогыгхэрэгжүүлэх;
4.2.6 Харилцаа холбооны хууль тогтоомж болон энэ Гэрээнд зааснаас бусадтохиолдолд үйлчилгээг зогсоохгүй байх;
4.2.7 Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг гаргаж өгөх;
4.2.8 Үйлчилгээ нөхцөл, Апп-ийн заавар зөвлөмжийг байнга авах боломжийгбүрдүүлэх;
4.2.9 Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
4.3 Хэрэглэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
4.3.1 Үйлчилгээ үзүүлэгчээс Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
4.3.2 Үйлчилгээнд холбогдох санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлэх;
4.3.3 Үйлчилгээ үзүүлэгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсанхохирлыг барагдуулахыг шаардах;
4.3.4 Үйлчилгээ хэвийн байдал алдагдсан үед авах хариу арга хэмжээ авахыгшаардах;
4.3.5 Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад эрх.
4.4 Хэрэглэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
4.4.1 Гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж, Үйлчилгээний нөхцөлдзаасан хориглосон үйл ажиллагааг зохион байгуулахгүй, үйлдэхгүй байх;
4.4.2 Үйлчилгээний нөхцөлд заасан шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийгашиглах;
4.4.3 Үйлчилгээний төлбөрийг төлөх;
4.4.4 Өөрийн дугаар, үйлчилгээний эрхийг бусад этгээдэд дамжуулан төлбөртэйболон төлбөргүй ашиглуулахгүй байх;
4.4.5 Үйлчилгээтэй холбоотой гэмтэл, саатал, доголдол илэрсэн үед нэн даруйҮйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;
4.4.6 Апп-д нэвтрэх эрхийн мэдээлэл (нэр, нууц код)-ийг бусад этгээдэддамжуулахгүй, задруулахгүй байх;
4.4.7 Өөрийн дугаарын ярианы түүх, цэнэглэлтийн түүх, мессежний түүх,хэрэглээний мэдээллийг хэвлэмэл байдлаар цаасаар авах тохиолдолд гараххэвлэлийн зардлыг хариуцан төлөх;
4.4.8 Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
Тав. Хариуцлага
5.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан хохирлыгхариуцна.
5.2 Учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоорбиелүүлээгүй тохиолдолд гаргасан гомдлын шаардлагыг хангахтай холбоотой зардал,өөрт учирсан бодит хохирол, алдагдлыг ойлгоно.
5.3 Талууд гэрээгээр хүлээсэн үүрэгтээ ямар ч тохиолдолд хүндэтгэлтэй хандах бөгөөд альнэг тал нь үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан илүү зардал, нэмэлттөлбөрийг гэм буруутай тал хариуцна.
Зургаа. Нууц хадгалах
6.1 Талууд гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болоншууд бусаар олж мэдсэн байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамааралтай(техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээллийг Нууцлалын бодлогодзааснаас өөр тохиолдолд бусдад бичгээр, аман, бусад хэлбэрээр задруулахгүй,дамжуулахгүй, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахгүй байхүүргийг хугацаагүй хүлээнэ.
6.2 Энэхүү гэрээний 5.1-т заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэйхолбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн барагдуулна.
Долоо. Давагдашгүй хүчин зүйлс
7.1 Холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаасталуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоорбиелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын тав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэтохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаархойшлогдоно.
7.2 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээшхугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замааршийдвэрлэнэ.
7.3 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга,аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, төвийн эрчим хүчнийтасалдал, террорист халдлага, гоц халдварт өвчин, тахал, нийтийг хамарсан үймээн,эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэгталуудын хүсэл зорилгоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
7.4 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоорбиелүүлээгүй тал харилцан бие биеийн өмнө болон гуравдагч этгээдийн өмнөхариуцлага хүлээхгүй.
Найм. Гэрээ дуусгавар болох, маргаан шийдвэрлэх
8.1 Дараах тохиолдлуудад үйлчилгээг зогсоож, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэгдуусгавар болно.Үүнд:
8.1.1 Хэрэглэгчийн хүсэлтээр;
8.1.2 Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөөталын санаачилгаар гэрээг цуцалсан;
8.1.3 Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлд заасан хориглосон үйлдэл гаргасныулмаас үйлчилгээг зогсоож, гэрээг цуцалсан;
8.1.4 Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон бөгөөд эрх бүхийбайгууллагын шийдвэр гарсан;
8.2 Гэрээний дуусгавар болсноор гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардах эрхээсбусад талуудад олгогдсон эрх, үүрэг мөн адил дуусгавар болно.
8.3 Талууд үүсэж болох аливаа маргааныг Монгол Улсын Олон Улсын арбитраарУлаанбаатар хотод 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлнэ.
Ес. Бусад зүйл
9.1 Гэрээний нөхцөлийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн илэрхийлснийг нэг удаагийн нууцкодоор баталгаажуулснаар Гэрээ хүчин төгөлдөр болно.
9.2 Талуудын Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аль нэг талынхаа албан ёснызөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчилсэн буюу бүрэн хэмжээгээр шилжүүлэхэрхгүй.
9.3 Гэрээний гүйцэтгэлийн явцад аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нөгөө талдаабичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргах эрхтэй. Саналыг хүлээн авсан тал ажлын 3-аасдээшгүй хоногийн дотор татгалзах эсхүл нэмэлт санал гаргаагүй тохиолдолд гэрээнднэмэлт өөрчлөлт оруулж буй талаарх мэдээллийг илгээж, Хэрэглэгчийн саналыгбаталгаажуулах арга хэмжээг зохион байгуулах замаар гэрээнд нэмэлт, өөрчлөлторуулна.
Хэрэглэгч Та Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд Гэрээбайгуулахаас татгалзах эрхтэй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг Үйлчилгээүзүүлэгчид гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой болохын дахин мэдээлж байна