Холбоо тасрахгүй

Монгол залуусын хөгжүүлсэн харилцаа холбооны шинэ технологи
Appstore buttonGoogle buttonapp gallery button
calendar icon

2021

LIME-ийн анхны дуудлага хийгдсэн он
map icon

190+

LIME-ийг ашиглаж буй орны тоо
users icon

250,000+

Эх орноосоо холбоо тасраагүй хэрэглэгчийн тоо

Дэлхийн монголчууддаа зориуллаа

Бид дэлхийн өнцөг булан бүрд суугаа элэг нэгт монголчууддаа харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх, хайртай дотнын бүхэнтэйгээ саадгүй холбогдох, эх орноосоо хүссэн үйлчилгээгээ авах гүүр болохоор ажиллаж байна.
phone mockup image

Бид юуг шийдсэн бэ?

LIME бол энгийн нэг харилцаа холбооны үйлчилгээ биш, энэ бол өөрийн цахим иргэншлээ хаанаас ч удирдах боломж юм.
emongolia logo

Төрийн үйлчилгээг төвөггүй авдаг болсон

Хилийн чанадад буй иргэд төрийн үйлчилгээний E-Mongolia болон бусад цахим системээс өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлалаа, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдсэн.
bank logo

Банк, санхүүгийн үйлчилгээ хил хязгааргүй болсон

Дэлхийн хаанаас ч Монгол Улсын арилжааны банкуудаас онлайн үйлчилгээ авах, аппликейшнийг ашиглах боломж бүрдсэн.
others logo

Эх орноосоо үйлчилгээ авах боломжтой болсон

Стрийминг, захиалга, хүргэлт гэх мэт дотоодын байгууллагуудын үйлчилгээнд хүссэнээрээ бүртгүүлж, хэрэглэх боломж бүрдсэн.
icon
user placeholder image
7250-7***
Эх өөр эгчтэй гэдгээ мэдээд ертөнц дээр цор ганцаараа гэж байсан би чинь элэг дэвтэн хөөрч байсан цаг саяхан. Би гадаадад байгаад байдаг. Эгч маань хөдөөний малчин хүн болохоор facebook, instagram байхгүй. Төрсөн ганц эгчтэйгээ уулзаж учраагүй ч LIME-ийн ачаар үргэлж холбоотой байдаг болсон.
icon
user placeholder image
7244-8***
Хотод сурч, амьдрах болоод ээж, ааваасаа холдоод ирэхээр дараа яръя гэдэг үгтэй болчихдог юм байна. Зун гэртээ очиход хөөрхий миний аав утсанд нь ирдэг мессеж болгоныг догдлон шалгаж, охиноос ирсэн үү? гээд хүлээж суудаг аа яриад. Аав, ээж хоёрдоо LIME татаж суулгаад өдөр бүр залгаж, мессеж бичдэг болсноос хойш аав минь өдөр бүр жаргалтай болсон доо. Аав, ээждээ мессеж бичээрэй.
icon
user placeholder image
7212-0***
2024 оны 04-р сард Ирланд улсад ирээд LIME дугаар авч байлаа. Монголоос цагийн зөрүү ихтэй учраас өдөр залгахаар шөнө, шөнө залгахаар өдөр болчихно. Нэг удаа ар гэр, эх нутгаа санаад LIME дугаар зохиогоод залгатал нэг залуу авч байна. Би гадаадад байдаг юм аа гэтэл би бас гээд бид 2 гурван цаг ярьсан байдаг юм. Утсанд Монгол хэлээр мессеж ирэх бүрд гэртээ очсон юм шиг мэдрэмж авдаг шүү.