“АЯЛЛЫН ДАТА” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Батлагдсан огноо: 2025 оны 11-р сарын 01-ны өдөр
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Юникорн Аллианс” ХХК (“Бид”, “Компани”)-аас үзүүлж буй гадаад улсад ашиглах боломжтой аяллын дата eSIM үйлчилгээг "Онлайм Нетворк" ХХК-ийн LIME аппликейшн ("Апп")-ийн "Аяллын дата" цэсээр дамжуулан үзүүлэхтэй холбоотой Хэрэглэгч (“Та”, “Хэрэглэгч”)-ийн дагаж мөрдөх журам, нөхцөлийг тодорхойлно.Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр энэ Үйлчилгээний нөхцөлийг биелүүлэх үүрэг хүлээх тул тус нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхийг, чөлөөтэй, бие даан, хараат бусаар шийдвэрлэнэ үү.Хэрэглэгч Та Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрөх эсэхээ цахимаар илэрхийлэх эрхтэй. "Онлайм Нетворк" ХХК болон “Юникорн Аллианс” ХХК нь харилцан хамааралтай этгээдүүд бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр "Онлайм Нетворк" ХХК-ийн LIME аппликейшнд дэх Нууцлалын бодлогын 5.1-т заасан дараах мэдээллийг гадаад улсад ашиглах боломжтой аяллын дата eSIM үйлчилгээний хүрээнд “Юникорн Аллианс” ХХК-д дамжуулахыг зөвшөөрсөнд тооцно.“Овог нэр, мэйл хаяг, иргэний бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, утасны дугаар, IP хаяг, төхөөрөмжийн ID, төхөөрөмжийн марк, тохиргоо, үйлдлийн системийн мэдээлэл, 16-18 насны Хэрэглэгчийн хувьд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбогдох мэдээлэл”
Нэг. Нийтлэг журам

1.1 Бид Апп-аар дамжуулан Хэрэглэгч гадаад улсад зорчих үед өөрийн сонгосон улсын дата eSIM-ийг худалдан авч, интернэт орчинд чөлөөтэй холбогдох үйлчилгээ ("Үйлчилгээ")-г санал болгож байна.
1.2 Бид Үйлчилгээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд программ хангамжийн хөгжүүлэлтийг тогтмол хийж, Таны хүсэлтэд үндэслэн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч ажиллана.
1.3 Үйлчилгээний нөхцөлд дурдсан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:
1.3.1 “Компани” гэж аяллын дата eSIM үйлчилгээгээр хангах “Юникорн Аллианс” ХХК-ийг;
1.3.2 “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийн дагуу Компанийн санал болгож буй үйлчилгээг ашиглаж буй хувь хүнийг;
1.3.3 “Үйлчилгээ” гэж Хэрэглэгч гадаад улсад зорчих үед өөрийн сонгосон улсын дата eSIM худалдан авч, интернэт орчинд чөлөөтэй холбогдох үйл ажиллагааг;
1.3.4 “Апп” гэж Компанийн санал болгож буй үйлчилгээг шууд, энгийн хялбар аргаар ашиглах боломжийг Хэрэглэгчид олгож буй технологийн шийдлийг;
1.4 Хэрэглэгчээр бүртгүүлэх нөхцөл, түүнтэй холбогдох журмыг LIME Апп-ийн Үйлчилгээний нөхцөлд заасан дагуу зохицуулах ба Хэрэглэгч нь LIME Апп-ийн бүртгүүлэх хэсэгт хандан Хэрэглэгчээр бүртгүүлснээр Үйлчилгээг шууд ашиглах боломж бүрдэнэ.
1.5 Үйлчилгээг ашиглахтай холбоотой Компани болон Хэрэглэгчийн баримтлах журам, нөхцөл, хориглох үйл ажиллагааг Үйлчилгээний нөхцөл, LIME нууцлалын бодлогоор тодорхойлно.

Хоёр. Үйлчилгээ үзүүлэх журам

2.1 Хэрэглэгч та Үйлчилгээг дэлхийн 126 улсад ашиглах боломжтой бөгөөд үнэ болон улсуудын багцын мэдээллийг Апп-аас харах боломжтой.
2.2 eSIM нь зөвхөн интернэт дата ашиглахад зориулсан тул LIME дугаар дагалдахгүй.
2.3 Үйлчилгээг зөвхөн eSIM хэлбэрээр худалдан авч, ашиглах боломжтой тул та төхөөрөмжийнхөө eSIM дэмждэг эсэхийг сайтар шалгана уу.
2.4 Идэвхжүүлсэн eSIM-ийг зөвхөн нэг төхөөрөмж дээр ашиглах боломжтой бөгөөд өөр төхөөрөмжрүү шилжүүлэх боломжгүй.
2.5 Хэрэглэгч нь үйлчилгээг хэрэглэх явцад Апп-д хийсэн үйлдэл бүрийн хууль зүйн үр дагаврыг хариуцна.
2.6 Хэрэглэгч нь Апп-ийн үйлчилгээтэй холбоотой дараах үйлдлийг хийж, холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнд:
2.6.1 Өөрт тохирсон дата багцыг хайх, сонгох, худалдан авах (улс, дата хэмжээ, үйлчлэх хугацаа, үнэ);
2.6.2 Дата үлдэгдэл, үйлчилгээний хүчинтэй хугацааны мэдээлэлтэй танилцах;
2.6.3 Үйлчилгээний нөхцөлд орсон, нэмэлт өөрчлөлттэй Тусламж хэсгээс танилцах;
2.6.4 Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг цахимаар болон утсаар илгээх;
2.7 Бид үйлчилгээний мэдээлэл, зөвлөмжөөр Таныг тогтмол хангах хүрээнд Хэрэглэгчийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд лавлахын үйлчилгээг нэмэлтээр санал болгоно.
2.8 Компани нь Апп-ийг хөгжүүлэх болон үйлчилгээг сайжруулах, засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэнэ. Энэхүү засвар үйлчилгээ болон сайжруулалтыг хийхэд Апп болон үйлчилгээний үйл ажиллагаанд тасалдал үүсэх нөхцөлд энэ талаар урьдчилан Апп-аар мэдэгдэнэ. Апп болон үйлчилгээнд тасалдал үүсгэх нөхцөлд аль болох оргил ачааллын бус үед буюу 00:00 – 06:00 цагийн хооронд засвар үйлчилгээ болон сайжруулалтыг хийнэ.
2.9 Дата багцын дуусах хугацаа нь eSIM тохирох улсын сүлжээнд холбогдсон үеэс тооцогдож эхлэх ба хүчинтэй хугацаа дуусахад ашиглагдаагүй үлдсан датаг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
2.10 Хэрэглэгчийн төвийн +976 72117211 утсаар, Апп дах LIME туслах чатботоор дамжуулан үйлчилгээний талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд Таныг техникийн зөвлөгөөгөөр хангана.

Гурав. Үйлчилгээний төлбөр

3.1 Компаниас санал болгож буй үйлчилгээний төлбөрийн мэдээллийг Хэрэглэгчид ойлгомжтой, ил тод, нээлттэй байдлаар Апп-д байршуулна.
3.2 Хэрэглэгч нь өөрийн холбоо мэдээллийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн багц үйлчилгээ, тохирох датаг сонгож, үйлчилгээг ашиглана.
3.3 Та худалдан авалтын төлбөрийг төлөөгүй нөхцөлд Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болно.
3.4 Та Үйлчилгээг авч, дата ашиглагдаж эхэлсэн тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй.
3.5 Хэрэглэгч дата худалдан авсан ч огт ашиглаагүй буцаах тохиолдолд eSIM буцаах хүсэлтээ 72117211 болон бусад албан ёсны сувгаар холбогдож төлбөр буцаах хүсэлтээ гаргана.
3.6 Үйлчилгээний төлбөрийг Компаниас хүлээн зөвшөөрөгдсөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан төлж болно. Төлбөрт холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөх аливаа татвар хураамж багтсан.
3.7 Та дансаар үйлчилгээний төлбөрийг шилжүүлэх тохиолдолд дансны дугаар, үнийн дүн, гүйлгээний утга бүрэн таарч буйг нягтлан шалгана уу. Нягтлан шалгаагүйн улмаас үүсэх үр дагаврыг Компани хариуцахгүй.
3.8 Хэрэглэгч нь Апп-д зориулагдсан купоноор үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой.

Дөрөв. Оюуны өмчийн хамгаалалт

4.1 Апп дээр ашиглагдаж буй текст, зураг, гэрэл зураг, график, хэрэглэгчийн хэсэг болон бусад контент тэдгээрийг хэрэглэсэн хэлбэр, хэв загвар, донж маяг зэрэг нь Компанийн эсвэл холбогдох хуулийн дагуу гуравдагч этгээдээс ашиглах зөвшөөрлийг авсан оюуны өмч болно.
4.2 Хэрэглэгч нь гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр Апп-ын үйлчилгээг түр хугацаанд ашиглах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү Апп-ыг эзэмших, захиран зарцуулах эрх зөвхөн Бидэнд хадгалагдана.

Тав. Апп-д хориглосон үйл ажиллагаа

5.1 Хэрэглэгч нь Апп-ын үйлчилгээг зөвхөн зориулалтын дагуу Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн ашиглах үүрэгтэй. Та үйлчилгээг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглах, өөрийн нэр бүр бүртгэлтэй үйлчилгээний эрхээ бусдад дамжуулахыг хатуу хориглох бөгөөд хууль бус үйлдэл нь хийсэн нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн нөхцөлд үйлчилгээг зогсоох арга хэмжээг авах болохыг анхаарна уу.
5.2 Хэрэглэгч нь компани, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, хамтран ажиллагч мөн түүнчлэн бусад Хэрэглэгчид, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдэнд хохирол учруулах зорилгоор энэ нөхцөлийн 6.3, 6.4-т заасан үйлдлийг хийхийг хориглоно.
5.3 Апп болон Үйлчилгээг ашиглахдаа шууд болон шууд бусаар дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно. Үүнд:
5.3.1 Апп болон үйлчилгээний эх код, суурь санаа болон алгоритмыг олох зорилгоор кодыг задлах, reverse engineering хийх, задлах болон бусад байдлаар оролдох;
5.3.2 Апп болон үйлчилгээнд үндэслэсэн үүсмэл бүтээл туурвих, өөрчлөх, хөрвүүлэх;
5.3.3 Үйлчилгээ болон аппыг түрээслэх, лизингдэх, лицензлэх, дэд лиценз олгох, худалдах, дахин борлуулах, эрхийг шилжүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, болон энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусдаар гуравдагч этгээдэд ашиглах боломж болгох;
5.3.4 Үйлчилгээ болон аппыг ашиглахдаа гуравдагч этгээдээс ашиг олох зорилгоор, үйлчилгээний зөвлөхийн зорилгоор ашиглах, хувааж хэрэглэх;
5.3.5 Компаниас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ болон аппын аливаа хэсгийг гуравдагч этгээдэд задруулах, шилжүүлэх, нийтлэх;
5.3.6 Харилцаа холбоо, Хувь хүн, байгууллагын нууцын тухай, зар сурталчилгааны, мэдээллийн аюулгүй байдалтай холбогдон гарсан хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон Монгол улсын бүх төрлийн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ тогтоомжийг зөрчих;
5.3.7 Аливаа луйврын болон бусад хэлбэрээр ашиглах;
5.3.8 Хүчирхийлэл үйлдэх;
5.3.9 Төлбөргүй үзүүлэх үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийх;
5.4 Хэрэглэгч нь энэ Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн эсхүл хориглосон үйлдэл гаргасны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хариуцна. Тус үйлдлийн улмаас Хэрэглэгч нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарч Бид Апп-ийн үйлчилгээг зогсоох эсхүл Хэрэглэгчийн гэрээг цуцалж, таны бүртгэлийг устгах хүртэл арга хэмжээг авна.

Зургаа. Үйлчилгээний аюулгүй байдал, эрсдэл

6.1 Бид Апп болон аяллын дата үйлчилгээний аюулгүй байдлыг хангах хүрээнд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллах бөгөөд биднээс үл хамаарах шалтгаанаар Апп-ын үйлчилгээ түр тасалдаж, доголдож болохыг анхааруулж байна.
6.2 Гэнэтийн нөхцөл байдлын буюу гэмтэл саатлаас шалтгаалсан саатлын талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй болно.
6.3 Бид гэмтэл саатлын шалтгаан нөхцөлийг судлан тодорхойлсны үндсэн дээр засварлах арга хэмжээг боломжит богино хугацаанд хийж гүйцэтгэнэ. Хэрэв гэмтэл, саатлыг засварлахад 24 цагаас илүү хугацаа зарцуулах тохиолдолд энэ талаар нэн даруй Хэрэглэгчид мэдэгдэж, нөөц арга хэмжээг авч ажиллана.

Долоо. Үйлчилгээг зогсоох нөхцөл

7.1 Дараах тохиолдолд Үйлчилгээг зогсоож, энэ нөхцөлд заасан талуудын эрх, үүрэг дуусгавар болно. Үүнд:
7.1.1 Хэрэглэгч үйлчилгээг хүссэн үедээ зогсоох эрхтэй.
7.1.2 Апп-д бүртгүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж, буруу оруулсан гэж үзвэл Компаниас урьдчилан анхааруулга өгөхгүйгээр зогсоох эрхтэй.
7.1.3 Бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих, залилан мэхлэх, ёс суртахуунгүй, хууль бус үйлдэл хийх болон бусад ижил төстэй шалтгаанаар Үйлчилгээний нөхцөлийг зөрчиж, хохирол учруулж болзошгүй эсвэл бодитоор хохирол учруулсан үйлдэл гаргасан, зөрчил гаргасан гэж үзвэл Апп болон үйлчилгээг зогсоож, таны бүртгэлийг устгах хүртэл арга хэмжээг авах эрхтэй.
7.1.4 Үйлчилгээг ашиглахдаа бусад төрлийн программ хангамж ашиглах, хэвийн хэмжээнээс хэт ихээр хэрэглээ үүсгэх зэргээр компанийн үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэхүү гэрээг цуцлах эрхтэй байна.
7.1.5 Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас эрх бүхий байгууллагаас харилцаа холбооны сүлжээг дайчлан ажиллуулах тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэлгүйгээр Апп болон үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй.

Найм. Маргаан шийдвэрлэх журам

8.1 Та аяллын дата eSIM үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдол, хүсэлтийг Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч, LIME туслах чатботоор дамжуулан хүсэлт, санал, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.
8.2 Бид цахимаар ирүүлсэн Таны санал, гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хариуг Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.
8.3 Хэрэглэгчтэй холбоотой маргааныг харилцан ойлгож, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэлэлцээрийн эцэст үр дүн гараагүй нөхцөлд маргааныг Монгол Улсын хуулийг баримтлан Монгол Улсын Олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ.

Ес. Нэмэлт өөрчлөлт

9.1 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
9.2 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.