2026-10-28

PUBG Mobile, Steam, Netflix зэрэг платформуудаа LIME нэгжээрээ цэнэглэх боломжтой боллоо

АНУ-ын Prepay Nation-тэй хамтран LIME апп-аас PUBG Mobile, Steam, Netflix, Spotify зэргийг нэгжээрээ цэнэглэх, бэлэг илгээх боломжтой боллоо.

LIME болон Prepay Nation хамтын ажиллагааны баннер

‍

Урьдчилсан төлбөрт бэлгийн карт, ваучерын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Preypay Nation компанийн гүйцэтгэх захирал Паоло Монтессори энэхүү хамтралын тухай хэлэхдээ: “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдэд илүү хялбар бөгөөд хямд шийдлийг хүртээмжтэй болгох бидний эрхэм зорилгын томоохон нэг хэсэг нь энэхүү хамтрал боллоо” гэсэн юм.

Тоглоомын аккаунтаа цэнэглэхэд асуудал тулгардаг байсан уу? Монголд байгаа гэр бүлийнхэн, найзууддаа гэнэтийн бэлэг баримаар байна уу? Баталгаатай эсэхийг нь мэдэхгүй цэнэглэлт хийж чадахгүй байна уу? Тэгвэл одоо LIME аппликейшний БЭЛГИЙН КАРТ цэсээр орж, баталгаатай бэлгийн картуудаас сонголтоо хийж, хайртай, дотнын хүмүүстээ илгээгээрэй.

LIME апп-аа дараах холбоос дээр дарж татаарай https://lime.mn/limeapp