2025-10-20

LIME-ийн “Халаасны дата” төхөөрөмжтэй танилц

Технологийн дэвшил, шинэ шийдлүүд бидний өдөр тутмын амьдралыг алхам алхмаар хялбарчилж, шинэ боломжуудыг нээн өгсөөр байдаг. Монгол улс 29 жилийн өмнө анх интернэтэд холбогдож орон зайнаас үл хамааран мэдээлэл хүлээн авч, дамжуулах боломжтой болсноос хойш хиймэл дагуулын интернэтэд холбогдох өнөөдрийг хүртэл бид олон шинэ технологийн үр ашгийг хүртэж байна.

Орчин үеийн мэдээллийн технологийн эрин үед бид бүгдийн амьдралын салшгүй хэсэг болсон интернэтийн үйлчилгээг илүү хялбараар авахад зориулсан цоо шинэ зөөврийн төхөөрөмж болох “Халаасны дата”-г та бүхэнд танилцуулж байна.

Халаасанд багтах хэмжээтэй энэхүү төхөөрөмжийг USB-C оролттой бүх төрлийн гар утас, таблет, зөөврийн компьютерт залгаад л шууд интернэтэд холбогдох боломжтой. Үргэлж гадуур ажилладаг борлуулалтын ажилтан таны, интернэтийн хүрэлцээ муутай орчинд ажиллаж, амьдардаг таны, сургууль, номын сан, кафед хичээлээ давтдаг таны, уулзалтаас уулзалтын хооронд гүйдэг ажил хэрэгч таны интернэтийн асуудлыг шийдэх болно.