Аяллын дата eSIM

Таны дараагийн зогсоол хаана вэ? Хаашаа ч аялсан таны аяллын маршрут, дата хэрэглээнд тохирох бүх сонголт бий. Аялалдаа тохирох хамгийн хямд дата eSIM-ийг LIME апп-аас сонгоорой.

Аяллын дата eSIM-ийн 3 төрөл

Нэг улсын дата eSIM

Сонгосон нэг л улсад ашиглана. Дэлхийн 126 улсаас сонголтоо хийж, тухайн улс дотор аялж, амрахад хамгийн тохиромжтой сонголт.

Бүс нутгийн дата eSIM

Дэлхийн 9 бүсээс сонголтоо хийж тухайн бүсэд хамаарах улс орнуудад ашиглана. Нэг бүс нутгаар дамжин нисэх, аялах үед хамгийн тохиромжтой сонголт.

Глобал дата eSIM

Олон улс дамжин аялах үед хамгийн тохиромжтой сонголт.

Хэрхэн авах вэ?

  1. Утас тань eSIM дэмждэг эсэхийг шалгана уу. Үйлчилгээг зөвхөн eSIM хэлбэрээр авна.
  2. LIME апп-д бүртгүүлнэ.
  3. Апп-ын “Аяллын дата” цэсээс улс, дата хэмжээ, үйлчлэх хугацаагаа сонгож худалдан авна.
  4. Дата үлдэгдэл, хүчинтэй хугацаагаа апп-аас харна.

Анхаарах зүйлс

  • eSIM нь зөвхөн интернэт датад зориулагдсан тул LIME дугаар дагалдахгүй.
  • Идэвхжүүлсэн eSIM-ийг зөвхөн нэг төхөөрөмж дээр ашиглах ба өөр төхөөрөмж рүү шилжүүлэх боломжгүй.
  • Дата багцын хугацаа нь eSIM тухайн улсын сүлжээнд холбогдсон үеэс тоологдож эхэлнэ. Хугацаа дуусахад ашиглаагүй үлдсэн дата хүчингүй болно.

Үнэ

LIME-ээс баталгаажуулна.

Түгээмэл асуулт

Аяллын дата eSIM гэж юу вэ?

Гадаад улсад зорчих үедээ LIME апп-аас худалдан авч, интернэтэд холбогдох дата eSIM юм. Зөвхөн интернэт датад зориулагдсан тул LIME дугаар дагалдахгүй.

Хэдэн улс, бүсэд ашиглаж болох вэ?

Нэг улсын дата eSIM-ийг дэлхийн 126 улсаас, бүс нутгийн дата eSIM-ийг 9 бүсээс сонгоно. Олон улс дамжин аялахад глобал дата eSIM тохиромжтой.

Хэрхэн худалдан авах вэ?

LIME апп-д бүртгүүлээд “Аяллын дата” цэсээс улс, дата хэмжээ, үйлчлэх хугацаагаа сонгон худалдан авна. Үнэ болон багцын мэдээллийг апп-аас харна.

Утас маань eSIM дэмждэг байх шаардлагатай юу?

Тийм. Үйлчилгээ зөвхөн eSIM хэлбэрээр байдаг тул төхөөрөмжөө eSIM дэмждэг эсэхийг урьдчилан шалгана уу.

eSIM-ээ өөр утас руу шилжүүлж болох уу?

Үгүй. Идэвхжүүлсэн eSIM-ийг зөвхөн нэг төхөөрөмж дээр ашиглана.

Дата багцын хугацаа хэзээнээс тоологдох вэ?

eSIM тухайн улсын сүлжээнд холбогдсон үеэс эхэлж тоологдоно. Хугацаа дуусахад ашиглаагүй үлдсэн датаг ашиглах боломжгүй.

Төлбөрөө буцаан авч болох уу?

Дата ашиглагдаж эхэлсэн бол төлбөр буцаагдахгүй. Огт ашиглаагүй бол 7211 7211 болон бусад албан ёсны сувгаар буцаалтын хүсэлт гаргана.

Тусламж хаанаас авах вэ?

+976 7211 7211 утсаар эсвэл апп дахь LIME туслах чатботоор холбогдоно уу.

Аяллын дата үйлчилгээний нөхцөл